Мэдээ, мэдээлэл

“BUILD MONGOLIA 2023” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

2023 оны 04 сарын 24

 “Build Mongolia 2023” Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн 3 дахь удаагийн үзэсгэлэн 4-р сарын 19-22-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн үзэсгэлэн барилга, эрчим хүч, зам тээврийн салбарыг хамарсан онцлогтой байна. Форумын 2 дахь өдөр Монгол орны эрчим хүчний салбарыг онцолж, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсөн юм. Тус форумд ЭХЗХ-ны Эрчим хүч, хэмнэлтийн газрын дарга З.Цэдэнжав оролцож, “Эрчим хүчний хэрэглээ, үр ашиг” сэдвээр илтгэл танилцууллаа.