Мэдээ, мэдээлэл

БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

2023 оны 03 сарын 28

Хувийн орон сууцныхаа цахилгаан, дулааны эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн иргэн М.Батболдод барилгын эрчим хүчний гэрчилгээг гардуулан өглөө. Инженерийн шийдэл гаргаж, тохижуулсан тус сууц нь өөрийн хэрэгцээний цахилгаан эрчим хүчний 70 хувийг, дулааны эрчим хүчний 40 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг, эрчим хүчний хэмнэлттэй барилга болжээ. 

Барилгын эрчим хүчний гэрчилгээг барилгын эрчим хүчний эрх бүхий аудитор гүйцэтгэн, Эрчим хүчний зохицуулах хороо албажуулан олгодог юм.