Мэдээ, мэдээлэл

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН, АРГА ЗҮЙЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022 оны 05 сарын 26

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-ийн харьяа Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг-Боломжийг бодит болгоё” сэдэвт сургалтыг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Жанжин клуб”-т зохион байгууллаа. Сургалтад дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 70 гаруй нийгмийн ажилтан, арга зүйч нар оролцож эрчим хүч хэмнэлтийн хууль эрх зүйн зохицуулалт, эрчим хүчийг хэмнэх шаардлага, үнэ цэнэ, хэмнэлт, үр ашгийг бий болгох энгийн боломжууд, цахилгаан эрчим хүчний аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар илтгэл сонсож, ойлголт мэдлэг авлаа. Сургалтад хамрагдсан нийгмийн ажилтан, арга зүйч нар сургалтаар олж авсан ойлголт мэдлэгээ цааш нь сургууль, цэцэрлэгийнхээ багш, ажилтнууд, сурагч, хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө, мэдээлэл авч хамтран ажиллахаар боллоо.