Сургалт

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ

2018 оны 03 сарын 23

Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв 2017.05.29-06.23-ны хооронд Сургалт үйлдвэрлэлийн цогцолборт зохион байгуулна.

Сургалтын зорилго: Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах.

Суралцагчид тавих шаардлага: Эрчим хүч эсхүл барилгын чиглэлээр инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээшзэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.

Сургалтын үргэлжлэх хугацаа:Танхимын сургалт ажлын 10 хоног, үйлдвэрлэлийн дадлага ажлын 5 хоног, шалгалт ажлын 3 хоног. Танхимын сургалт, шалшалтын үеэр ажлаас чөлөөлөгдөх учир ажил олгогчоосоо зөвшөөрөл авах.

Дээрхи шаардлагыг хангасан сургалтад хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага иргэд нь дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар эсхүл түүнтэй дүйцэх албан бичиг /ажил олгогч нь үүрэг хүлээсэн хэрэглэгч бол/;
  • Өргөдөл (маягтын дагуу);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Цээж зураг 1 хувь (3.5см х 4.5см хэмжээтэй);
  • Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);
  • Дээд боловсролын дипломын хуулбар;
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээний хуулбар;

Сургалтад бүртгүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 2017 оны 05-р сарын 26-ны дотор өргөдлөө, холбогдох баримт бичгийн хамт Эрчим хүчний хөгжлийн төвийн 103 тоотод ирүүлнэ үү.

Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө,

Засгийн газрын XIV байрны өргөтгөл

Утас: 976-7711 6030, 99288238, 99024066

Факс: 976-7000 2457
Вэб: http://www.edc.energy.mn