Сургалт

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ

2020 оны 12 сарын 16

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол улсад анх удаа Эрчим хүчний аудиторыг бэлтгэх сургалт ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон Барилга, Архитектурын Сургууль дээр зохион байгуулагдана. Сургалт Үйлдвэрлэлийн эрчим хүчний аудитор болон Барилгын эрчим хүчний аудитор гэсэн хоёр чиглэлээр явагдана.

Энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. 

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэд 2017 оны 01-р сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл өргөдлөө (загварын дагуу) холбогдох баримт бичгийн хамт суралцах чиглэлийн дагуу доор нэр дурдсан ШУТИС-ийн харъяа сургуульд ирүүлнэ үү. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

-Цээж зураг 3 хувь (3.5см х 4.5см хэмжээтэй)

-Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);

-Дээд боловсролын дипломын хуулбар (эх хувийн хамт);

-Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар (эх хувийн хамт);

-Барилгын эрчим хүчний үнэлгээ, аудиттай холбоотой ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт. 

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ

АУДИТОРЫН СУРГАЛТ

 

БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ

АУДИТОРЫН СУРГАЛТ

Хаана

Эрчим хүчний сургууль

ШУТИС–ийн 2-р байр, 616 тоот

Барилга, Архитектурын сургууль

ШУТИС–ийн 2-р байр, 203 тоот

Хэзээ

2017 оны 01-р сарын 09-ний өдрөөс 02-р

сарын 17-ны өдөр хүртэл

2017 оны 01-р сарын 16-ны өдрөөс 02-р сарын 24-ний өдөр хүртэл

Холбоо

барих

88093013 Б.Түвшинбаяр

suvdaa_118@yahoo.com

99033553 Ж.Ганхуяг beecmongolia@gmail.com

Бүртгэлийн хугацаа

2017 оны 01-р сарын 02-ны өдрийн

17.00 цаг хүртэл

2017 оны 01-р сарын 09-ний өдрийн 17.00 цаг хүртэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өргөдөл болон холбогдох материалыг ажлын өдрүүдэд 13-17 цагийн хооронд сургалтын чиглэлийн дагуу хариуцсан ажилтнууд хүлээж авна. Нэг удаагийн сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдана.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээр нэр дурдсан сургалтын байгууллагын ажилтнууд эсвэл Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяа (11-313203)-д хандаж авна уу.

Жич: Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам болон бусад эрх зүйн баримт, бичгийн талаарх мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.gov.mn/hemnelt вэб хуудаснаас авч болно. 

Сургалтад бүртгүүлэх өргөдлийг доорх холбоосоос татаж авна уу.

татаж авах.xlsx