Мэдээ, мэдээлэл

Барилгын эрчим хүчний аудиторуудыг чадавхжуулах онлайн сургалт явагдана

2021 оны 03 сарын 12

Барилгын дулаан хамгаалалтын БНбД25-01-20 норм, холбогдох стандартын дагуу барилгын эрчим хүчний хэрэгцээг үнэн, зөв тооцоолох чадавх олгох зорилготой онлайн сургалтыг Барилгын эрчим хүчний аудиторуудад зориулан 2021 оны 3-р сарын 17-ны өдрийн 10:00 – 12:00 цагийн хооронд Zoom программ ашиглан зохион байгуулна.

2020 оны 10-р сард зохион байгуулсан танхимын сургалтын үеэр шинэчлэн батлагдсан “Барилгын дулаан хамгаалалтын БНбД25-01-20 норм”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол энэ удаагийн сургалтаар барилгын эрчим хүчний хэрэгцээг тооцоолох, хэмжилт хийх, тооцооны үр дүнд үндэслэн барилгын эрчим хүчний гэрчилгээ боловсруулах практик мэдлэг олгох болно. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (GGGI)-тай хамтран нийслэлийн харьяа сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлсэн эрчим хүчний аудитын төслийн үр дүнг танилцуулах юм.

Онлайн сургалтад нэвтрэх холбоос:

ZOOM программ https://us02web.zoom.us/j/6683850585?pwd=NCt4a0xyT3FaMXhkNnh6ZHVMSlMwZz09

Meeting ID: 668 385 0585
Pass: 202101

Жич. Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулж буй энэхүү онлайн сургалтад Барилгын эрчим хүчний аудиторууд хамрагдах ШААРДЛАГАТАЙ бөгөөд 2021 оны үйл ажиллагааны үнэлгээнд харгалзан үзнэ. Бусад аудиторууд оролцож болно.