Мэдээ, мэдээлэл

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН 2019 ОНЫ АЖЛЫГ ҮНЭЛЛЭЭ

2020 оны 12 сарын 18

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2019 онд төлөвлөж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 233 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу үнэллээ.

Үнэлгээг эрчим хүчний аудит хийлгэсэн байдал, аудитын дүгнэлтийн дагуу эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, түүний дагуу авсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн ажил, Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тайлан, төлөвлөгөөгөө ирүүлсэн байдал зэрэг шалгуураар үнэлсэн болно.

Нийт 129 Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн үйл ажиллагааг үнэлэхэд 47% нь сайн, хангалттай сайн ажилласан байна. Дунд үнэлэгдсэн байгууллагуудад хэмнэлт, үр ашгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, тайлан төлөвлөгөөг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэж ирүүлэх, эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажлыг дэмжиж ажиллах талаар зөвлөмж чиглэл бүхий албан бичиг, хангалтгүй үнэлэгдсэн байгууллагуудад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах талаар мэдэгдэл хүргүүллээ.

Үнэлгээг нэгтгэн харуулбал:

Иймд үүрэг хүлээсэн хэрэглэгчид Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.2-д заасан чиг үүргийг бүрэн хангаж, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-аар зохицуулсан харилцааг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зөвлөж байна.

Цаашид Хорооны зүгээс жил бүр Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг үнэлэх ба “хангалтгүй” үнэлэгдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 12.9-д заасны дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллах болно.