Зөвлөмж

Эрчим хүчний менежментийн бүтэц, нөөц, технологи гэж юуг ойлгох вэ, энд ямар шинжилгээ хийх шаардлага гардаг вэ?

2018 оны 09 сарын 20

Хариулт: Байгууллага, компанийн менежментийн бүтэц нь эрчим хүчний менежментийн программыг дэмжихэд чухал байдаг. Зарим тохиолдолд эрчим хүчний менежерийг томилолгүйгээр ажлын үүрэгт нь оруулж хүнд даалгах бөгөөд тэр нь эрчим хүчний зарцуулалтыг мэдэж байвал эрчим хүчний менежмент сайн байхад чухал хэрэгтэй. Үүнд:

  • Эрчим хүчний зардлын төв бүр эрчим хүчний зарцуулалтыг хянахад хариуцлагатай хандах мэдлэгтэй хүмүүс;
  • Эрчим хүчнийменежментийн бүхий л үйл ажиллагааг зохицуулах хариуцлага хүлээж, бүлэг тус бүрийн биелэлтэнд тайлан бичиж байх ёстой нэг хүн; (Эрчим хүчний менежер);
  • Эрчим хүчний зардлын төвөөс тооцооны талаар дээд удирдлагад тодорхой тайлан бичиж байх;

    Эрчим хүчийг зохицуулах Эрчим хүчний зөвлөлийн бүрэлдэхүүн зэрэг нь чухал шаардлагууд юм. Байгууллагаас эрчим хүчний менежерийг томилсон, эсвэл одоогийн байгаа үүрэг хариуцлагад нэмэлт хариуцлага хүлээсэн бол үүрэг нь эрчим хүчийг шууд хэмнэхээсээ илүү өөр хоорондоо зөрчилтэй байх ёсгүй. Дээд удирдлагын туслалцаагүйгээр сайн менежер үр ашигтай өөрчлөлт, боломжтой хөрөнгө оруулалтанд шаардлагатай эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг хэрэглэж чадахгүй. Эрчим хүчний менежмент нөөц (Хариуцлага хүлээсэн хүмүүс; Дэд тоолуур; Программ хангамж; Үйлдвэр, хяналтыг сайжруулсан хөрөнгө оруулалт; Сургалт хэмжих хэрэгсэл)-ийг хөгжүүлэх хэрэгтэй. Хүн, хүч хөрөнгө шаардлагатай боловч ихэнх тохиолдолд хэрэгжүүлсэн хэмнэлтээр нь зарцуулсан нөөцийг хэд дахин буцаан төлж болно. Эрчим хүчний менежментийн тусламжтайгаар хүмүүсийн сонирхлыг татаж чадаагүй бол боломжтой ашгийг бий болгож чадахгүй.Эрчим хүчний зохицуулагчийг томилох хэрэгтэй юмуу аль эсвэл эрчим хүч хэмнэх санаачилга, эрчим хүчний алдагдал гарч буй газрыг мэдээлэх эрчим хүчний кампанит ажил зохиогдож байх үед зохицуулагч нар хэрэгтэй байдаг. Ихэнх тохиолдолд хяналт шалгалтгүйгээр үр ашиг гарахгүй гэж ярьдаг. Тийм ч үнэн зүйл биш юм. Хэмжиж чадахгүй байгаа тохиолдолд ч эрчим хүчний хэмнэлт гарч болно. Гэхдээ л хяналт шалгалтгүйгээр үр ашиг өндөртэй мотор суурилуулан, үйлдвэр дээрээ кампанит ажил зохиосноос хэмнэлт гарсан гэдгийг батлахад хэцүү юм.Баталгаагүйгээр, цаашдийн эрчим хүч, хэмнэлтийн төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг тодорхойлоход хэцүү болж болно.

Эрчим хүчний менежментын зүгээс компьтерын тоон шинжилгээг ашиглах нь илүү үр ашигтай байдаг. Үнэхээр хүсэл сонирхолтой ч эрчим хүчний менежмент үр дүнг нь харах зүйл байхгүй бол сонирхол ч буурч болно. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хь зөвхөн эрчим хүчийг шууд шууд хэмнэхээс гадна, байгууллагын ажилтнуудад эрчим хүчний зарцуулалтыг багасгах сонирхол төрүүлэх болно. Ажилтнуудын сургалтанд хөрөнгө оруулалт хийхийг ажиглалгүй өнгөрч болохгүй. Хамгийн сүүлийн үеийн эрчим хүчний үр ашигт тоног төхөөрөмжүүдийг үр ашиггүй ажилллуулбал эрчим хүч алдах болно. Хэрвээ ажилтнууддаа эрчим хүч хэмнэх сонирхол төрүүлж, урам зориг өгвөл эрчим хүчний хэмнэлтийн кампанит ажил долоо хоногт хөрөнгө оруулалтаа нөхнө. Гуравдугаар бүлэгт эрчим хүчний хэмнэлтийн кампанит ажлын талаар илүү мэдээлэл өгсөн болно. Үйлдвэрлэлийн процессийн эрчим хүчний үр ашгийг сайжруулах эрчим хүч хэмнэх технологууд нь олон янз бөгөөд их өргөн хүрээтэй. Шинэ тоног төхөөрөмж цаг үргэлж хөгжиж өөрчлөгдөж байгаа нь шинэ материал нээгдэж байгаа болон микропроцессорын техник түргэн хөгжиж байгаатай холбоотой юм.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.