Зөвлөмж

”Нийтийн ашиглалтын байранд гэрэлтүүлгийг автоматчлах” арга хэрэглэх нь цахилгаан эрчим хүч хэмнэхэд хэр үр дүнтэй байдаг вэ?

2018 оны 09 сарын 17

Бие засах газар, хувцасны өлгүүрийн болон туслах байруудын гэрэлтүүлгийг ерийн механик унтраалгаар удирдаж байдаг. Хүний хүчин зүйл (мартамхай)-ээс хамаарч дээрх байруудад гэрэлтүүлэг богино хугацаанд хэрэгтэй байдгийг бодож үзэлгүй, ажлын өдрийн турш гэрэлтүүлгийн хэрэгслүүдийг байнга ажиллуулж байдаг. Иймд гэрэлтүүлгийн хэрэгслийг “байхын мэдрэгчээр” тоноглохыг санаачилж болно. Ингэснээр гэрэлтүүлэг зөвхөн байранд хүн байх тохиолдолд л асна. Өнөө үед цахилгаан техникийн тоног төхөөрөмжийн зах зээл дээр гэрэлтүүлгийн удирдлагыг автоматчилж болох хямд хийцүүд байдаг болсон байна. Ийм төхөөрөмжийг урьд нь тавигдсан гэрэлтүүлэгч нь удирдах зориулалтаар хана, эсвэл таазанд бэхлэхэд л болно. Суулгасан реле нь =люминесцент чийдэнгийн наслах хугацааг уртасгана.