Мэдээ, мэдээлэл

ХАМТДАА ХӨГЖЬЕ! ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ 2022.12.08

2022 оны 12 сарын 01

Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас санаачилсан ХАМТДАА ХӨГЖЬЕ! уриатай Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах сургалт, туршлага солилцох уулзалтыг 2022 оноос өргөжүүлж Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоо НҮТББ-тай хамтран явуулахаар боллоо.

7 дахь удаагийн сургалт, уулзалт ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШИГ” сэдвээр 12-р сарын 8-ны Пүрэв гарагт 14:00-18:00 цагт ТАНХИМААР (ЭХЗХ-ны Сургалтын танхим, 2 давхарт) болон ЦАХИМААР зохион байгуулагдана. Сургалтад ТАНХИМААР оролцох бол 40,000, ЦАХИМААР оролцох бол 20,000 төгрөгийг Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоо НҮТББ-ын Голомт банк 3405150751 дансанд шилжүүлнэ үү. Цахим сургалтын холбоосыг бүртгэл нь баталгаажсан хүмүүст Имэйлээр илгээнэ. 

 

Сургалтад дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://docs.google.com/forms/d/1BXWPbZmYzB_RaK3j0IY-l5ISqIDipRBrK9mwQ_O3s9Q/edit