Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2021-10-27

2021 оны 10 сарын 28

Эрчим хүчний салбарын өвлийн их ачааллыг хүндрэлгүй давахад чиглэсэн “Эрчим хүчний зохистой хэрэглээг сурталчлах” ажлын хүрээнд Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах, туршлага солилцох 4 дэх удаагийн уулзалтыг “Эрчим хүчний оргил ачааллыг удирдах нь” сэдвийн дор цахим хэлбэрээр 2021 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалт, уулзалтаар үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд оргил ачааллын хэрэглээг удирдах боломжийг таниулах, түүнчлэн ачааллын менежментийг амжилттай хэрэгжүүлсэн Тэсо Групп ХХК-ийн туршлагаас судлах боломжийг олгосон бөгөөд арга хэмжээнд нийт 60 байгууллагын 110 орчим төлөөлөл оролцов.