Зөвлөмж

Халаалтын радиаторын ард дулаан ойлгогч суурилуулах нь түүний үүсгэх дулааныг бүрэн хэмжээгээр ашиглахаас гадна хэмнэлтийн ач холбогдолтой юу?

2018 оны 03 сарын 01

Хариулт: Практикт халаагч хэрэгслэлийг(радиатор, аржаатор) байрын гадна хананы дотор талд тулгаж байрлуулдаг. Радиаторнь байрласан хананыхаа өөрийн яг арталын хэсгийг хүчтэй халаадаг. Иймээс энэхэсгийн температур хананы бусад хэсгийнтемператураас үлэмж өндөр байх бөгөөд 50°С-т хүрч болно. Үүнээс гадна бүх дулааныг байрындоторхи агаарыг халаалахад зориулах атал,радиатор барилгын гадна хана- хүйтэн тоосгонбуюу бетонон ханыг халаахад дулааныг чамгүйзарцуулдаг. Энэ нь дулааны их алдагдлын нэгшалтгаан юм. Хэрэв радиатор хөндий тавигдсан бол дулааны алдагдал бүр их болно. Учир нь нимгэн арын хана нь нийт цул ханаа бодволбүр бага дулаан өгөлтийн эсэргүүцэлтэй. Ийм байдалд халаалтын хэрэгслүүд (радиатор)-ийнард байрласан хананы хэсгийг тусгаарласан дулаан ойлгогч экран (дэлгэц) тавих нь дулааныалдагдлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Ийм экранаар дулаан нэвтрүүлэх коэфициентбагатай (ойролцоогоор 0,05 Вт/м⋅°С), материалыг ашиглах тухайлбал, пенофол-нэг талыгфольгадсан хөөсрүүлсэн суурийг ашиглана. Гэхдээ зарчмын хувьд дулаан ойлгогч экранаарерийн фольга байж болно.Тусгаарлагчийн зузаан 3-5 мм байж болох ба ойлгогч үе нь дулаанүүсгүүр рүү харсан байх ёстой.Дулаан ойлгогч экран тавьснаар гадна хананы радиаторын арын хэсгийг халааж байсандулааны урсгалыг багасгаж байна(зураг). Дулаан ойлгогч тавих нь зардлаа нөхөх хугацаабагатай (ойролцоогоор 1-2 жил) бага зардлаар энерги хэмнэх арга юм. Байр дутуу халалттайбайхад ийм экран тавих нь өрөөний температурыг өсгөж тав тухтай байх хэмжээнд ойртуулахболно. Дулааны энерги тооцох хэрэгслүүд болон термостастик вентиль (хаалтуур) тавигдсанбайвал мөн дулааны хэмнэлт гарна. Дулаан ойлгогч экраныг радиаторт тулгаж биш хананыгадаргууд тулгаж ойрхон тавих нь илүү сайн. Экраныг хананд хоёр талтай скочоор, эсвэлмодон хөндлөвчинд металл үдээсний тусламжаар тогтооно. Экраны хэмжээ нь хананд тусахрадиаторын сүүдэр (проекц)-ээс хайш хайшаа арай илүү гарахаар байна. Дулаан ойлгогчэкран тавьж дулааны алдагдлыг багасгах арга хэмжээ хэрэгжүүлснээс гарах дулааны энергийнхэмнэлт нь хэрэгслийн дулаан өгөлтийн гэр бүхий конвекторт 2%, гэргүй конвекторт 3%, ган хавтан радиаторт 4% -тай тус тус тэнцэнэ. Дулаан өгөлтийн үр ашгийг дээшлүүлэхийн тулдрадиаторыг бараан өнгөөр будах хэрэгтэй. Учир нь хар гадаргуу дулааныг 5-10 % их шингээдэгторшино.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.