Мэдээ, мэдээлэл

"Бид эрчим хүчээ хэмнэж чадна" хүүхдийн гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

2019 оны 04 сарын 08
Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан  "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулан баталж,  нийт 241 сургуулийн 493 багшийг сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 4076 бага ангийн багшид хичээлийн хөтөлбөрийг танилцуулж, өнөөдрийн байдлаар 139730 сурагчдад уг хичээлийг заагаад байна.  
"Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлээр олж авсан сурагчдын мэдлэгийг бататгах, чадвар, хэрэглээ болгох, тэднээр дамжуулан эрчим хүчний хэмнэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор "Бид эрчим хүчээ хэмнэж чадна” хүүхдийн гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчдын дунд  2018 оны 04 сарын 05-наас 04 сарын 30 хүртэл амжилттай зохион байгууллаа. 
Энэхүү уралдаанд нийт 395 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг Монголын дүрслэх урлагийн багш нарын холбоо, боловсролын болон эрчим хүчний салбарын төлөөллүүдээс бүрдсэн шүүгчид шүүж, агуулга, зохиомж, өнгө шийдэл зэргийг харгалзан үзэж, шилдэг 80 бүтээлийг шалгаруулан, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Өнөөдөр Нийслэлийн Боловсролын газар дээр "Бид эрчим хүчээ хэмнэж чадна” хүүхдийн гар зургийн уралдаанд тэргүүлсэн 80 хүүхдэд шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Шагнал гардуулах арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцож, "Бид эрчим хүчээ хэмнэж чадна” уралдаанд идэвхитэй оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж, шагналыг гардуулсан юм.
Энэхүү уралдаанд СХД-ийн 62-р сургуулийн 1в ангийн сурагч М.Мөнхнаран, ХУД-ийн 60-р сургуулийн 2в ангийн сурагч С.Намуун, СХД-ийн 123-р сургуулийн 3б ангийн сурагч Х.Халиунаа, ЧД-ийн 117-р сургуулийн 4б ангийн сурагч А.Алдархишиг, БЗД-ийн 132-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Хангарьд тэргүүн байр эзэлсэн байна. 
 
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
 

 “БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

 “БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

 

“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

 

“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО