Зөвлөмж

Хүлэмжний хөрсний бүлээцүүлгэнд цахилгаан эрчим хүч хэрэглэх нь ашигтай технологи юу?

2018 оны 09 сарын 20

Хариулт: Сүүлийн жилүүдэд хүлэмж, дарлагазэрэг байгууламж дахь хөрсийг хамгаалах,бүлээцүүлэх зорилгоор цахилгаан хэрэглэхболлоо. Тухайлбал, томоохон чадлын шилэнхүлэмжийн 1м2 ашигтай талбайд 550-780кВтц цахилгаан ноогддог байна. Xүлэмжинд4-7 мм-ийн ган утсаар халаагч элементхийж тусгай зориулалтын 50 B-ын бууруулахтрансформатор ашиглан 200-300 Вт буюунийтдээ 4.4-7.5 кВт чадал хэрэглэнэ. Сүүлийнүед асфольтобетонд цутгаж хийсэн 5 кВт-ын шалны дулаацуулга хэрэглэх боллоо. Мөн5-7 кВт чадалтай цахилгаан калорифер бүхийдулаацуулгын хөшиг өргөн ашиглаж болно. Шилэн хүлэмжинд цахилгаан эрчим хүчийг зохистойхэрэглэх хэмнэх үүднээс дараах арга хэмжээг ээлж дараатай хэрэгжүүлж болох юм. Үүнд:

  • Гэрэлтүүлгээс хамааруулан температурын тохируулгыг нартай өдөр 24-280С, бүрхэг өдөр18-270С хэм байхаар хийхэд фото элемент бүхий хөтөлбөрт төхөөрөмж шаардлагатай болохюм. Энэ нь цахилгаан зарцуулалтыг багасгах боломж бүрдүүлнэ.
  • Сүүлийн жилүүдэд хүлэмжийн дулаацуулахад калорифер хэрэглэх болсон бөгөөд дулаанзөөгч нь цахилгааан эрчим хүч болно. Цахилгаан калориферийн чадлыг зөв сонгож, тэдгээрийгзалгаж салгах графикийг нягт тохируулга хийсний үндсэн дээр цахилгаан эрчим хүч ихээхэнхэмнэх бололцоотой юм.
  • Хөрсний тэжээллэг гадаргууг (15-20см) нийлэг хальс ашиглах замаар бүрхэж хучлагахийсний дүнд эрчим хүчний хэрэглээг багасгах боломжтой. Мөн нийлэг хальсан хүлэмжиндхалаалгыг хөрсний гадаргаас 35-40 см зайд байрлуулж дулааныг үр ашигтай ашиглах боломжнэмэгдүүлснээр цахилгааныг ихээхэн хэмнэх хандлага байна.
  • Хөрсний дулаан хураах чадварыг ашиглаж хөрсний халаалгыг эрчим хүчний системийначааллын бууралтын үед ялангуяа шөнийн цагт залгах нь чухал юм.
  • Шилэн дарлаганд цахилгаан халаалга хэрэглэж байгаа нь хүнсний ногоо, ургамлынхөлдөхөөс хамгаалах бичил орчин үүсгэх ач холбогдолтой болно. Энэ нөхцөлд цахилгаанэрчим хүч хэмнэх зорилгоор сүрэл соломоор хучих цаас поролон хучлага хийх: түүнчлэн нийлэгхальсаар бүрхэх зэрэг арга хэмжээг авахад тодорхой үр дүнд хүрч байна. Энэ тохиолдолдгарах хэмнэлтийг дараах томъёогоор тодорхойлно. ΔW=(k1-k2)(tд-tГ)·S·T; Энд: k1-бүтээлгэгүй бабүтээлгэтэй байх үед харгалзах дарлагын дулаан дамжуулах коэфициент, k2-дарлагын доторхиба гадаад тооцоот температурын ялгавар , S-дарлагын талбай, T-бүтээлгэтэй улирлынүргэлжлэх хугацаа, цаг.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.