Зөвлөмж

Хийг шахаж хуримтлуулах замаар ашигласны үндсэн дээр хэмнэлт гаргаж болох уу?

2018 оны 09 сарын 20

 

Зураг . Шахсан хийг хурааж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж

 

Хариулт: Мөн л өмнөхийн адилаар ачааллын графикийн үнэ хямд тарифтай хэсэгт шахсан хийг даралттай саванд хурааж, дараа нь төрөл бүрийн зориулалтаар ашиглажболно. Тухайлбал, хийг өндөр даралтаар шахаж хадгалсны дараа нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн (хий хураагуурын цахилгаан станц) зарчмын бүдүүвчийг зурагт үзүүлэв. Тусгай зориулалтын хийн турбин, салах муфтээр цахилгаан машинба хийн шахууртай холбогдсон байна. Эрчим хүчний системийн ачаалал багассан шөнийн цагт цахилгаан машин синхрон хөдөлгүүрийн горимоор ажилллаж хийн шахуургыг эргүүлнэ.Хийн шахуурга газар доор байрлуулсан тусгай зориулалтын хийн хураагуур (зай резерваур)-ыг шахсан агаараар цэнэглэж дүүргэнэ. Цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдсэн үед (их ачааллын цагуудад) өндөр даралтаар шахсан хий нь хий хураагуураас шахах камрт орж 500-5500С хүртэл халж улмаар хийн турбинд ордог. Энэ үед цахилгаан машин нь синхрон  генераторынгоримоор ажиллаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь цахилгаан шугам сүлжээгээр дамжин хэрэглэгчдийг цахилгаанаар хангана. Цахилгаан машин синхрон генераторын горимоор ажиллах үед хийн шахуурга муфтын тусламжтайгаар цахилгаан машинаас (2) таслагдсан байх шаардлагатай.Ийм төрлийн цахилгаан станцын чадал нь 200-1000 мВт, ашигт үйлийн коэфициент нь 70%,нэгж эрчим хүчний багтаамж нь 106 Ж/м3 байна. Тухайлбал, Герман улсад 290 МВт-ынчадалтай хийн шахуургын цахилгаан станц ашиглаж байгаа ба агаар хадгалах сав нь 300 мян.м3 багтаамжтай хонгил бөгөөд энэ хийн турбины тоноглолыг 2 цаг гаруй хугацаанд ажиллуулж цахилгаан үйлдвэрлэнэ. Хий хураах савны даралт нь 6 мПа хүрэх ба газрын доор шахсан хийгхуримтлуулах тул алдагдал бага байж болох, улмаар даралт буурах талтай.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.