Зөвлөмж

Цахилгаан эрчим хүчийг хуримтлуулах, хадгалах үйл ажиллагаа эрчим хүчний хэмнэлтийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

2018 оны 09 сарын 20

Хариулт: Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлнь хэрэглэгчдийн горимоос хамаарч улиралхоног цаг тутамд өөрчлөгдөж байдгийг өмнөхбүлэгт тодорхой дурьдсан билээ. Хүмүүсий нажил амьдралын горимоос хамаарч эрчим хүчний системийн хоногийн цахилгааны хэрэглээ өглөө оройн цагуудад эрс ихсэж,шөнийн цагуудад эрс буурдаг. Иймд шөнийн цагуудад цахилгаан станцууд нь хэрэглээ байхгүй илүү цахилгаан үйлдвэрлэх боломжгүй учраас аргагүй эрхэнд хэт бага ачаалалтай буюу зөвхөн дулааны горимоор ажиллахадхүрч их хэмжээний түлш үргүй зарцуулахаасгадна эрчим хүчний системийн найдвартайажиллагаанд муугаар нөлөөлж тоног төхөөрөмжийн эдэлгээний хугацааг богиносгох зэрэг муунөлөө үзүүлдэг. Энэ байдлаас гарах үндсэн арга бол эрчим хүчний төрөл бүрийн хуримтлуурын цахилгаан станц, төхөөрөмж буй болгон шөнийн цагийн хямд үнэтэй цахилгаан эрчим хүчийгхуримтлуулах явдал юм. Эрчим хүчний системд ажиллах ямарч хуримтлуур байсан 2 горимоор ажилладаг. Энэ нь цэнэглэгдэх буюу эрчим хүч хуримтлуулах горим, цэнэгээ алдах буюу эрчимхүч түгээх горим юм. Хуримтлуур нь эрчим хүчний хэрэглээ багассан (шөнийн) цагуудад эрчимхүч хэрэглэн цэнэглэгдэх ба энэ цэнгээрээ хэрэглээ ихэссэн үед ажиллаж хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах зориулалттай юм. Хуримтлуурын төхөөрөмж нь хуримтлуулсанэрчимээ алдах үедээ цахилгаан станцын ачааллын хөнгөлөх ба шөнийн бага ачааллын үедцахилгаан станцуудын ачааллыг ихэсгэснээр тэдгээрийг хэт бага ачаалалтай буюу хоосон явуулах хүндрэлийг арилгадаг. Хуримтлуурын төхөөрөмжид эрчим хүч хуримтлах явцдааэрчмийн өөр төрөлд хувирах бөгөөд тухайлбал, шөнийн цагт цахилгаан станцад үйлдвэрлэхцахилгаан эрчим хүчээр усыг өндөрт өргөх, потенциал эрчим хүчний (ус хураагуурын цахилгаанстанц, ус шахуургын насос) усыг халаах дулааны эрчим хүчний (дулаан хураагууртай цахилгаанзуух) шахсан агаарын хийн эрчим хүчний (агаар хуримтлуурын хийн турбинт цахилгаан станцагаарын хуримтлуур) химийн эрчим хүчний (устөрөгч үйлдвэрлэх дулааны элемент г.м) мөнтүүнчлэн механикын кинетик эрчим хүчний (энерцийн хураагуур) гэж тус тус ангилж болно.Цахилгаан эрчим хүчийг хуримтлуулах эдгээр аргын дотроос нэг хэсэг нь практикт нэвтэрсэнба зарим хэсэг нь цахилгаан эрчим хүчний систем болон бусад салбарт туршигдан судлагдажбайна. Гадаад орнуудад хийсэн судалгаан дээр үндэслэн зарим хуримтлуур, хураагуурынсистемийн техник-эдийн засгийн үзүүлэлтийг хүснэгтэд үзүүлэв. Эрчим хүчний хуримтлуурыгнөөцлөх эрчмийн хэмжээ, эрчмийн нэгж багтаамж, нэгж чадал буюу эрчимд ногдох хөрөнгөоруулалт (өртөг)-ын хэмжээ, ашигт үйлийн коэфициент, ашиглалтын зардал зэргээр харьцуулж сонгоно.

Ямар ч төрлийн хуримтлуурын хэмнэлтийг хураах буюу цэнэглэх (Зц) ба нийлүүлэх буюу цэнэгээ алдах (Зцa) үеийн задлын буюу зарцуулсан эрчим хүчний ялгавараар тодорхойлно. ΔЗ=Зца-Зц=Wца·βца-Wц·βц буюу ΔЗ=WН(βца · ηца-βц/ηц)

Эндээс: WH= Wца=Wц -практикт хуримтлуулсан ба нийлүүлсэн эрчмийн хэмжээ ижил байх ба нэгнь зардал багатай үед нийлүүлсэн болно. ηца βца ηц β ц -дээрх горимуудад харгалзах түлшнийзарцуулалтын харьцангуй өсөлтийн дундаж ба технологийн дамжлагын тоноглолын АҮК тухайлбал цэнэгээ алдах үеийн АҮК-ийг бүх оролцох тоноглолын АҮК-ын үржвэр байдлаар ηца=η1·η2·η3·η4·η5 гэж тодорхойлно. Эдгээр гол харьцаанд үндэслэн түлшний хэмнэлт нь βца <ηц/ βцнөхцөл биелэгдэх байдлаар тохиолдолд хэрэгжих бөгөөд хуримтлуурын эрчим хүчний үр ашгийг дараах байдлаар тодорхойлно.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.