Зөвлөмж

Шөнийн цагт дулаан хадгалах (хуримтлуулах) зориулалттай цахилгаан халаагуур ашигласнаар эрчим хүч хэмнэгдэх үү?

2020 оны 12 сарын 16

Хариулт: Шөнийн цагт төвлөрсөн бус буюу сантехник, дулааны төвийн шугам сүлжээндхолбогдоогүй бүх төрлийн амины орон сууц, жуулчны бааз, уул уурхайн кэмп, үйлчилгээнийгазруудыг халаахад дулаан хадгалах зориулалттай цахилгаан халаалтын төхөөрөмжийгашиглана. Энэ нь шөнийн хямд тарифын цахилгааныг ашиглан дулаанаа нөөцөлж, нөөцөлсөндулаанаа өдрийн цагт ялгаруулах зарчмаар ажилладаг учир уг төхөөрөмж нь орчин үед эрчимхүчний хамгийн хэмнэлттэй халаалтын шийдэл болоод байна. Дулаан хадгалагчийн доторбайрлах өндөр багтаамжтай, нягтаршуулсан чулуун тоосгыгцахилгаанаар 600 градус хүртэлхалаах бөгөөд эх биений дунд хэсэгт байрлах зориулалтын дулаан тусгаарлагч нь дулааныгбүрэн шингээж ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг. Дулаан түгээлт нь дулаан хадгалагчийн дуучимээгүй зориулалтын сэнсний тусламжтайгаар явагддаг учир халуун агаар жигд, хурдантархахаас гадна агаар дахь нянгийн хэмжээ ч буурдаг.

Давуу талууд: Бүх ажиллагаа автомат, хүний оролцоо шаардлагагүй; Дулаанаа хуримтлуулахболон ялгаруулах цахим (электрон) удирдлагатай; Өрөө тасалгааны температурыг+100С….+300С хооронд тохируулах термостат тохируулагчтай; Шөнийн ачаалал багатайүеийн хямд тарифын цахилгааныг ашиглах боломжтой; 100% агаарын бохирдолгүй (агаарыгшатаахгүй, хуурайшуулахгүй); Бусад халаалтын шийдлүүдтэй харьцуулахад урсгал зардал 2-3дахин бага; Ашиглалтын хугацаа урт; Хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгальд ээлтэй г.м.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.