Legal

State Policy on Energy of Mongolia

09/20/2018

Cinque Terre

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 63

 Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай

 Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай. 

2.“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай: 

1/“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд багтаан боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 

2/“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хоёр жил тутам хийж, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулж байх. 

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тогтоол, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.  

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                     З.ЭНХБОЛД

Download