News

“EP CHINA-2019” ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

10/10/2019

Бүгд найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2019 оны 11 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд “EP CHINA-2019” цахилгаан тоног төхөөрөмж, технологийн олон улсын хурал, үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

БНХАУ-ын Шанхай хотын олон улсын шинэ үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах энэхүү арга хэмжээг Хятадын Эрчим хүчний зөвлөл, Үндэсний эрчим хүчний сүлжээ компани, Өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ зэрэг компаниуд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн эрчим хүчний олон улсын томоохон арга хэмжээний нэг юм.

Арга хэмжээний үеэр дэлхийн болон БНХАУ-ын томоохон үйлдвэрлэгч компаниуд эрчим хүчний шинэ тоног төхөөрөмж, техник, технологийг танилцуулах ба чиглэл бүрээр 30 гаруй хурал, семинар зохион байгуулагдах юм.

Тус олон улсын хурал, үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.epchinashow.com/EP19/idx/eng/home цахим хуудаснаас авна уу.