News

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

03/04/2019

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын дунд 2019 оны удирдах ажилтны ээлжилт сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Багш хөгжлийн ордны 202 тоотод зохион байгууллаа.

Удирдах ажилтны сургалтыг НБГ-ын дарга Ж.Гантулга нээж, сургалтын зорилго, чиглэл болон сургалт зохион байгуулж байгаа албан тушаалтнуудыг танилцуулж, амжилт хүслээ.

Сургалтыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний ажилтан комиссар Б.Гэрэлмаа, “Хөрөнгө орлогийн мэдүүлэг гаргахад анхаарах асуудлууд”, “Ашиг сонирхлын зөрчил” сэдвээр, ЦЕГ-ын Хүүхдийн албаны дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр, НБГ-ын БЗХ-ийн дарга Ц.Жаргалантуул, мэргэжилтэн Ж.Батбилэг “Үнэлгээний даалгаварт анализ хийх” сэдвээр, ЭХЗХ-ны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Эрчим хүчний хэмнэлтийн хууль, эрх зүйн орчин” сэдвээр, БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга доктор Ж.Ариунболд, мэргэжилтэн доктор Г.Даваажаргал “Магадлан итгэмжлэл- Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвээр тус тус зохион байгууллаа.